Ургац хураалтын явц улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 397.2 мянган тонн үр тариа, 189.2 мянган тонн төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 тонн гар тэжээл, 5.3 тонн дарш бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үеийнхээс төмс 22.6 мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.8 мянган тонноор өссөн бол үр тариа 18.9 мянган тонноор, хүнсний ногоо 3.9 мянган тонноор тус тус буурчээ.
Сонирхуулахад, Дорнод, Хөвсгөл, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймаг нийт хураасан үр тарианы 87.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг нийт хураасан төмсний 81.6 хувийг, Улаанбаатар хот, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, аймаг нийт хүнсний ногооны 76.7 хувийг тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )