Канад аав, хүү хоёр гар утаснаас татгалзаж, Монголын байгалиар аялжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Канад улсын иргэн Жэйми Кларк арваннайман настай хүү Хобе Кларкийн хамт Монголд нэг сарын турш  ямар ч утас, интернет тоглоом, цахим төхөөрөмжгүйгээр аялжээ. Энэ  аяллыг анх Жэйми Кларк санаачилж хүүгээ хамт явахыг уриалсан байна. 

Тэд Монгол улсад нэг сарын турш мотоцикл, морь, тэмээ болон треккинг ашиглан аялсан аж. Гар утасгүй аялал аав хүү хоёрыг нэгнээ сонсож, эцэг хүүгийн хувьд ойлголцоход илүү тусалсан хэмээн аяллын тухай тэмдэглэсэн байна. 

Жэйми Кларк тус аяллыг төлөвлөж эхлэхэд түүний найзууд "Яагаад Монгол гэж... Яагаад заавал утасгүй аялал гэж... Чи бидэн рүү зургаа явуулах хэрэгтэй шүү дээ" зэргээр эсэргүүцэж байв. Харин аялал нэгэнт эхэлсний дараа  ямар ч Инстаграм, фэйсбүүк, снапчат зэрэг олон зуун аппуудын байнгын анхаарал хандуулахгүй тус аялал үнэхээр гайхалтай болж өндөрлөсөн гэжээ. 

 

Эх сурвалж: CBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top