Цэцийн даргыг энэ сарын 29-нд тодруулна

2019 оны 11 сарын 25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн  даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болов.

Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ.

 Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(202.126.89.5) 2019 оны 11 сарын 25

ymar ajil3zaluu bnn

0  |  0
Top