Дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Р.Анхнямын тоглосон "Чонон сүлд" уран сайхны кино дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан цаг саяхан. Тэгвэл энэ удаа түүний тоглосон "Song оf love" буюу "Хайрын дуу" хэмээх шинэ кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.
Бээжин хот дахь Хятадын Засгийн газрын ордонд киноны нээлт болжээ. Нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогынхоо талыг хэдийнэ олсон тус киноны Дүгиймаа хэмээх эмэгтэйн дүрийг жүжигчин Р.Анхням бүтээсэн юм.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймагт амьдардаг байсан энэ эмэгтэй Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг нь өргөн авч, өсгөн хүмүүжүүлсэн ачтай хүн аж. Түүний бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Хайрын дуу" хэмээх кино тун удахгүй бүх Хятад даяар нээлтээ хийх аж.
Монгол эмэгтэйн уужим, сайхан сэтгэлийг дэлгэн харуулах тус бүтээлийн гол дүр болсон Дүгиймаа хэмээх эмэгтэй одоо ч амьд сэрүүн ба түүнийг саяхан БНХАУ-ын удирдлагууд хүлээн авч уулзан, биечлэн шагнал гардуулжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Анхнямыг танихгүй ч монголын яах аргагүй авяьастай жүжигчин харагдаад байдаг Дээр нь даруу хирнээ ухаалаг хүн шиг байда г Жинхэнээсээ дүрдээ орж чаддаг худлаа жүжигл:эдэггүй хуурамч дүргүй цөөхөн жүжигчний нэг
Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37
Сайхан юм аа. Гол баатар эмэгтэй ч, дүрийг бүтээсэн жүжигчин ч гэсэн.
ХАЖУУД ЖИНХЭНЭ ОД БАЙГААД Л БАЙГАА ЮМ ДАА. АМЖИЛТ ХҮСЬЕ!
УХААНТАЙ САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ БАХАРХАЖ БНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Od od shuu