САЙХАН ТҮҮХ | Р.Анхням ба Хятадын тэргүүн одонт Дүгиймаа эмээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Сайхан сэтгэлт Өвөр Монгол эмээ Дүгиймаагийн дүр хятадын кино урлагт дүр болон мөнхөрлөө. Их Монголын өвөрт үлдсэн монгол сэтгэл Дүгиймаагийн дүрийг монгол жүжигчин Р.Анхням бүтээж байна. Монгол хүн ийнхүү монгол хүнтэйгээ холбогдсон нь энэ. Сайхан мэдээ биш гэж үү.

Саяхан даа. БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор тус улсын тэргүүн зэргийн шагнал, Үндэсний хүндэтгэлийн одонг Дүгиймаа эмээ хүртсэн юм. Дундад улсын хамгийн өндөр шагналыг хүртсэн анхны Өвөр Монгол хүн нь тэр болсон билээ. Хятадын бүх телевиз түүний сайхан сэтгэлийг хүндлэн, баримтат кино ч хэд хэдэн удаа гарсан.

Хятадын төр соёрхсон энэ хүн Өвөр Монголын Шилийн гол аймгаас гаралтай бөгөөд 1960-аад оны эхэн үед ердөө 19-хөн насандаа Шанхай хотоос гаралтай 28 хүүхдийг өөр дээрээ авч, өвөр дээрээ бөөцийлөн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн юм. Тухайн цаг үед Шанхай хотод болсон байгалийн гамшгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн хүнд бэрх цаг үе байсан аж. БНХАУ-ын засаг захиргаа байгалийн гамшигт өртсөн 3000 хүүхдийг Өвөр Монгол руу аваачихад хамгийн олныг нь буюу 30 гаруйг нь Дүгиймаа эмээ өсгөсөн юм.

Монгол хүний сайхан сэтгэлийг хятад улсад өргөсөн энэ эрхэм хүний дүрийг туурга тусгаар Монгол Улсын жүжигчин Р.Анхням дэлгэцэнд мөнхлөх хувьтай байжээ. Киноны зураг авалт эхлэхээс өмнө гол дүрд тоглосон жүжигчдийг Дүгиймаа эмээтэй уулзуулахад Р.Анхням ч байлцсан байна. Түүний тоглосон “Хайрын дуу” кинонд Дүгиймаа эмээгийн амьдралыг хүүрнэн өгүүлэх юм. Дэлгэцэд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. “Хайрын дуу” кино албан ёсны нээлтээ хийсэн ч бүх хятад даяар хараахан гарч эхлээгүй байна. Шинэ сар гарахтай зэрэгцэн сайхан сэтгэлт монгол эмэгтэйн дүр хятад даяар гарч эхэлнэ.


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Зочин(64.119.24.17) 2019 оны 11 сарын 29

Энд нэг л юмыг ойлгож, хатуу санаж явах хэрэгтэй. Одоо хятадын төрийн бодлого эдийн засгаар, оюун ухаанаар, хахуулиар гээд бүхий л боломжит аргаар Монгол улсыг дарах санаархлаа хэрэгжүүлж байгаа, үүндээ өвөрмонголчуудыг ашиглаж байгаа билээ. Болоод өнгөрсөн, болж байгаа үйл явдлыг тунгааж үзэхэд ийм л дүр зураг харагддаг. Харийг, тэр тусмаа хятадыг дуурайх залуус олширч байгаа нь тун харамсалтай агаад гутамшигтай.

3  |  0
иргэн(66.181.187.42) 2020 оны 01 сарын 04

Тэнэгүүд, ѳѳр юу ч гэхэв дээ. Хятадуудын Ѳвѳрмонголыг хятаджуулах бодлогын хүрээнд олон залуу хятад, ѳнчин хүүхдүүдийг ѳвѳрмонгол руу илгээснийг залуу охин юугаа ч мэдэхгүй хүлээн авсан, ийм кинонд тоглосноороо хятадын эзэн эрхийг хүлээн зѳвшѳѳрсѳн урвагч мѳн.

2  |  5
Top