Цэцийн даргыг сонгох хуралдаан хойшлогдлоо

2019 оны 11 сарын 29

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр /2019.11.29/ хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдааныг хойшлуулсан байна.

Цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх даваа гарагт буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагаас хийхээр товлосон гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(66.181.161.31) 2019 оны 11 сарын 29

БӨГС НЬ АЖИЛАА ХИЙСЭЭР БАЙГАА ЮМУУ. АРАЙ Ч ДЭЭ ЭНЭ МОНГОЛ УЛС НЭЭРЭЭ АРАЙ АРАЙ БАЙНА ШҮҮ.

0  |  0
Top