SOS: Мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Өв Эко Мийт” компанийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Осол хэргийн газарт Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Цагдаагийн газрын арёх алба хаагч, Тагнуулын газрын хоёр алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын хоёр албан хаагч, “Өв Эко Мийт” компанийн 12 ажилтан, нийт 25 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Өчигдрийн байдлаар тус компанийн яс хадгалах дөрөвдүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй байна.

Харин малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд хэмжилт хийхэд 10 ррm аммиак илэрчээ. Улмаар хөргүүрт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж аван шинжилж эхэлжээ. Дээрх осол хэрэгтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Wre(202.126.88.131) 2019 оны 12 сарын 02

Ss

0  |  0
Tt(202.126.88.131) 2019 оны 12 сарын 02

Tt

1  |  0
Top