Ц.Энхтүвшин , “ ТАВАН ЦАГАРИГ”
Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Рио-2016” Олимпийн наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ аравдугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд тулалдан, оноогоор ялсан билээ.
Тэгвэл Г.Ган-Эрдэнийн хоёр дахь тулааны тов тодорсныг түүний промоутер Энди Ким мэдэгдлээ. Манай боксчин арванхоёрдугаар сарын 15-нд Филиппиний боксчин, 26 настай Жерри Табаготой мөн л Генерал Сантос хотноо тулалдах ажээ.
Энэ жил 26 настай Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )