УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2019.12.04/ 15:00 цагт зарлаад байгаа.
Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг танилцуулах юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилдог билээ.
Энэ удаад Улсын Дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл байна. Б.Амарбаясгалан нь 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга, 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж буй.
Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Шүүгч гэдэг зөвхөн номын дуу сонссон, сонсогсон хүний ч хийх ажил биш байхаа. Анхан шатны шүүхээс эхлээд ажлын туршлагатай бол сайн баймаар. Ийм туршлагатай шүүгчид нь авилга, ашиг сонирхолын зөрчилд ”автсан” болохоор аргагүй ийм байдалд хүрч байгаа болов уу?
өмнө нь тухайн салбарт ажиллаж байгаагүй багш хийж байсан хүмүүсээр тухайн салбарыг удирдуулах хэрэггүй байх. Жишээ нь Тэмүүжин гэдэг нөхөр багш хийж байгаад гэнэт Хууль зүйн сайд болоод цагдаагийн байгуулдлагыг баахан самарсан. Одоо болтол энэ гай нь арилахгүй байна шүү дээ...