Шүүгдэгч Ц.Хулангийн хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2024.01.24/ хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 25

мөнгө цагаан нүд улаан гэдэг үнэн юм даа эх орноо хайрлахгүй зарна тэгсэн мөртлөө шүлэг тэрлэнэ янханууд

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 24

Хэрэг хэлэлцэхээс татгалзаж байгаа бол үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа дээд шүүхийн татан буулгаж шинэчилж цэвэрлэгээ хийх хэрэгтэй болсон юм байна.

0  |  0
Бодит байдал(103.57.93.226) 2024 оны 01 сарын 24

Хагацал харуусал сүйрэл авчирагч Дайныг эмэгтэй хүн мөртлөө дэмжээд ,зүйрлэх аав ээжгүй мэт хайрлах үр хүүхэдгүй юм шиг загнаж байхыг нь хараад өмнө нь хүндэлж байснаа санаж гутарч билээ.Үйлийн үр хаалга андуурахгүй

0  |  0
зочин(202.179.27.218) 2024 оны 01 сарын 24

тэнгэр өршөө ямар их үйлийн үр вэ хайран нэр төр ийм юмны ард их мөнгөл байгаадаа манай тагнуул мундагшүү

0  |  0
Top