СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүн амиа алдсан талбайд ДРИФТ хийхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрөгч наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд автомашин осолдож, гурван хүн нас барсан ноцтой хэрэг гарсан. Тус талбайд дрифт хийж байсан “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан байдаг.

Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас, спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам,  талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг анхааруулж, зам талбайг хяналтад аваад байсан юм. Гэтэл өчигдөр дээрх осол болсон газарт арав гаруй машинтай залуус дрифт хийхээр цугласныг болзошгүй эрсдэлээс сэргийлэн зөрчлийг таслан зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.178) 2019 оны 12 сарын 04

Маш зөв, залуучуудад эцэг эх ба гэр бүлийнхэн нь ч бас нөлөөлж гарч болзошгүй эрсдлийн талаар сайн ойлгуулах шаардлагатай байна, мөн дрифт хийж байхад нь иргэд мэдээлсний дагуу цагдаа нар ирж зогсоох дүрэм журам гаргах хэрэгтэй

0  |  0
Top