“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /2019.12.05/ нийслэлийн тодорхой хэсгүүдэд зохион байгуулж эхэллээ.
Өвлийн идэш, махны худалдаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх ба эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүргийн Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус болж байна.
Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн иргэд малын мах, дайвар бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
“СКАЙ” ИХ ДЭЛГҮҮРТ
"САРУУЛ" ХУДАЛДААНЫ ТӨВД
Сэтгэгдэл ( 4 )
1000 n hyamd yum bnaa\n
eruul ahuin naad zahiin shaardlaga hangahsan yuch yum neg yum dewseed tewshin deeree achsan, gutaltaigaa tuuchaad arai yumaa
Хямд гэж ёстой худлаа шүү.цагын гарз.ойр бгаа зах худалдааны төвөөсө авсан дээр.мах зарж бгаа малчин гэх нөхдүүл буян даахгүй юмаа.хужаа ченжийнхээ аманд унаад махаа өгөөд бж бвал дээр юм.аль болох улс дэмжих тусам даврана.зуд болно үхлээ хатлаа гээл хуцацгаана.бөөн тусламж нэхсэн хүмүүс.гаднаа ганц боодол өвс авчихгүй бж.баахан явдаг явдаггүй төмрийн сэг авчихсан.хотод ирэхээрээ нээх гэнэн цайлган дүр эсгэсэн хүмүүс.яг үнэндээ хамгын нарийн муу санаатай хшмүүс бол хөдөөний маландаа маллуулж яваа новшнууд
Хүчит шонхор дээр 6600 байсан хямд үнэ алга л байна ш дээ