2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр буюу өчигдөр /2019.12.04/ Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Улаанбаатарт ирсэн БНХАУ-ын иргэн Е хятад иргэдийн паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олон тоогоор авч явсан нь илэрсэн гэх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгсөн.
Тэгвэл дээрх олон тооны бичиг баримтыг хилээр нэвтрүүлсэн нь дараах учиртай гэдгийг эх сурвалж хэллээ.
Тодруулбал, тэдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу ГИХГ-аас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байжээ.
Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Иймд тухайн иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хуураалгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
???? ХУДЛАА мэдээлэл !!!??? Хэрэв ҮНЭН бол ЛУЙВРЫН ХУУЛЬ !!! УГААСАА...ХУГАЦАА ДУУССАН ПАСПОРТЫГ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ БИЗДЭЭ ???????
урвагчччччччччччччччччччччччччччччччид
Заа ийм ч юманд хууртдаг мангарууд байхгүй л бх шүү. Хятад царцаа яваандаа Монголд нутагшиж голио болгохын бгааз.
Ereen ulaanbatarin ongocoor irsen geed bgaam bishuu mongold uldeechlee ged unshaad oilgodogguim uu
Наадах чинь их ноцтой юм биш үү. Бөөнөөр нь нэг хүн бичиг баримтыг нь авчирэн ХАСАВ тэмдэг даруулаад. Хятад иргэд нь ямар ч бүртгэлгүй хасагдсан нэртэй Могнолд үлдэж байгаам биш үү. Яахаараа баримт бичиг нь хүн бүр дээр гар дээр нь айдгүй юм бэв. Шинээр дахин паслорт бичиж ирсэн үү