Улсын хилээр 182 кг дэрвэгэр жиргэрүү гаргахыг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор их хэмжээний нэн ховор ургамал БНХАУ руу гаргахыг завдсан хэргийг албаныхан таслан зогсоожээ. Хэргийг шалгахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 39 настай эрэгтэй Д гэгч нь өөрийн унаж явсан том оврын машины чиргүүлд 11 шуудай дэрвэгэр жиргэрүү ургамал нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг “дэрвэгэр жиргэрүү” гэх энэ ургамал нь орчны экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд ургамлын нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багассан БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг үүнийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top