Ж.Батбаясгалан: Машины ангилал, зэрэглэлээс хамаарч татварыг тав дахин нэмсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэх шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж иргэд жагсаал зохион байгуулж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.12.10/ Хотын даргад албан бичиг илгээсэн юм. Тэрбээр Хотын дарга С.Амарсайханд дээрх шийдвэрээ эргэж харахыг үүрэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас дараах асуултад хариулт авлаа. 


-Авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмсэн асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ингэж хэд дахин нэмэх болсон шалтгаан нь юу вэ?

-Төсвийн тухай хуулиараа орлогоо бүрдүүлэх тал дээр бүх гарцыг эрэлхийлэх ёстой. Хураамжийг 2013 оноос хойш нэмээгүй, энэ асуудлыг хөндөж байгаагүй. Яах вэ, тав дахин нэмсэн асуудал нь янз бүр. Тэр нь машины моторынхоо багтаамжаас хамааралтай. Мөн тухайн авто машины ангилал, зэрэглэлээс хамаарч янз бүр нэмэгдсэн. Бүх орлогыг зөвхөн авто замдаа л ашиглана. Хууль нь ч тийм байдаг.  

Өнгөрсөн хугацаанд авто зам ашигласны төлбөрийн хураамжийг авто замынхаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулж ирсэн. Жишээлбэл, сүүлийн жилд бороо хур ихтэй байлаа. Нөгөө талаараа борооны усыг зайлуулагчгүй маш олон зам бий. Энэ нь эргээд авто замынхаа насжилт, чанарт шууд нөлөөлдөг. Хоёрдугаарт, иргэдийн зорчих эрх зөрчигддөг. Тиймээс авто зам ашигласны хураамжаас цугласан хөрөнгийг авто замаа барих, авто замын байгууламжийг шинэчлэх бүх ажилд зарцуулдаг. Авто замтай холбоотой маш олон ажил бий. Тухайлбал, гэрэлтүүлгээс эхлүүлээд ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг шинэчлэх боломж нээгдэнэ. 

-Авто замын татварыг тав дахин нэмсэн асуудлыг эсэргүүцэж машинтай жагсаалыг зохион байгуулж байна. Тэд иргэдийн амьдрал хүнд байхад авто зам ашигласны хураамжийг үндэслэлгүйгээр нэмлээ гэдгийг хэлж байна. Тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн юм бэ?

-Аливаа төсвийг тооцоо, судалгаа дээр үндэслэж л боловсруулдаг. Төсөв нь өөрөө орлого, зарлага болон дээр нь зарлагаа яаж хэмнэх, орлогоо хэрхэн нэмэх вэ гэдгийг л цогц асуудал. Энэ ч утгаараа тооцоо, судалгаагүй байх боломжгүй. Тиймээс бүх тооцоо, судалгааг хийж байж төсөв нь зангидагддаг хуультай. 

-Энэ асуудлаар Хотын дарга тогтоолын төсөл хэзээ өргөн барих бол. Энэ асуудал яригдаж байх юм уу?

-Бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын дарга ямар ч асуудлыг өргөн барьж болно. Өнөөдрийн энэ асуудал бол анхнаасаа авто замаа сайжруулах бодлогоо л дагаж байгаа юм. Тиймээс иргэн, төр хоёр тухайн боломжийг нээх ёстой. Ингэхийн тулд хэн ашиглаж байгаа тэр нь төлбөрөө л төлөх ёстой. 

-Та Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хэр бодитой гэж харж байна вэ?

-Олон түмнийхээ асуудлыг сонс гэж байна. Хотын дарга төр засгийн төлөөлөгчийн хувьд иргэдээ сонсох эрхтэй. Энэ асуудлыг судалж, тодорхой хариултыг иргэдэд өгөх байх гэж бодож байна. 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
juuch(202.126.89.167) 2019 оны 12 сарын 11

ingej nemj bga yum bol 22 tovchoogoor mongo tolood bh shaardlaga bhgui yum bn

0  |  0
juuch(202.126.89.167) 2019 оны 12 сарын 11

ingej nemj bga yum bol 22 tovchoogoor mongo tolood bh shaardlaga bhgui yum bn

0  |  0
Zochin(202.126.89.102) 2019 оны 12 сарын 10

Buten jild tolj baigaa tolbor shuu dee. Harin zamiin zasvar archilgaag mash sain hiih ystoi

0  |  0
urgen(103.57.95.22) 2019 оны 12 сарын 10

zam zasdag borooni us zailuulah shugam hiideg kompanuudaa hyanah heregtei dandaa avtozamin gazrin tanidag kompanuud zardlaa zuv hyana zamin kompanuud mash undur ashigtai ajilladag deer ni alban tushaaltanguud avilgalaa avna ug ni hemnej bolno shuu dee

0  |  0
Зочинүүүүүүүүүүүү(202.55.188.82) 2019 оны 12 сарын 10

Ард түмэн бүгд ядуу бна амь амьдрал аа яаөя гэж байхад үхсэн ацны 5 дахиэ жаахан ичиж амьдар ядарсан ард түиэнээ шулсан бузарууд үхлийн муугаар үхэж далд ор та нар шиг овойч оцооёон илүүдээ гарсан мөнгөттэй ард байхгүү муу хүий адаг хувалцуудааааааааа

0  |  0
иргэн(139.5.218.185) 2019 оны 12 сарын 10

Түрүүний бөөс толгойд гарав

0  |  0
Зоригоо(66.181.161.18) 2019 оны 12 сарын 10

Ангилал зэрэглэл нь баячууд ард түмэн гэж хуваагаад приусндээ өндөр татвар тавиад ланд,бензндээ бага татвар ноогдуулна л биз дээ баячууд бүгд шинэ машинтай ард түмэн 10 аас дээш жилтэй машинтай ялгаа нь тэр л байгаа

0  |  0
Иргэн(103.9.89.18) 2019 оны 12 сарын 11

Буудна шүү новшнуудаа. Дарга нарын унааг хураа,төрд шургалсан хулгайч урвагчидыг зайлуулцгаая

0  |  2
Би бас прүүсчин(202.21.108.195) 2019 оны 12 сарын 11

Прүүсчин та нарын 3 өдриин орлого чини100,000 бздэ тиим байж замаа аятйхан болгох хэргтэштээ

2  |  0
АРД(202.9.47.27) 2019 оны 12 сарын 10

НЭРТЭЙГЭЭР НЬ ЭХНЭР АВСАН ХҮМҮҮСЭЭС ТАТВАР АВДАГ БОЛ ӨӨР ЮУ ДУРААРАА ХИЙМЭЭР БАЙНА ДУР ДУРААРАА ТАТВАРАА НЭМДЭГ ДАРГА НАР ГАРЧ ИРХЭНЭ ШИВ ДЭЭ БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭ Ч ГЭХ ШИГ ЭНЭ ХОТЫН ДАРГА ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ЭНЭ ТЭР ЧИНЬ ХЭН БОЛООД АРД ТҮМНИЙГ ДАРАМТЛААД БАЙНАА ХЭЗЭЭ Ч СУУДЛААСАА БУУХГҮЙ БОЛЦОН БУРХАН ЮМ УУ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ЧИНЬ ЭСЭРГҮҮЦЭН БОСОЖ Л ТААРАНА ТА НАР НААД ШИЙДВЭРЭЭ БУЦААЖ ТАТАХГҮЙ БОЛ БҮГД АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛЦГАА ...

1  |  1
Зочин(66.181.181.140) 2019 оны 12 сарын 10

Хотын дарга иргэдийнхээ үгийг саналыг сонсох, хэрэгжүүлэх үүрэгтэй шүү

2  |  0
Иргэн(43.242.243.70) 2019 оны 12 сарын 10

ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧУУД ТА НАР ЗАЙЛЦГАА... ЭС ТЭГВЭЭС ШУНАЛТ ХУЛГАЙЧУУД ЦЭЭРЛЭЛ ХҮРТЭХ БОЛНО ДОО

1  |  1
Зочин(103.57.93.84) 2019 оны 12 сарын 10

Амарсайхан угаасаа толгой муутай

1  |  1
oyun(202.126.89.41) 2019 оны 12 сарын 10

zub hitiin darga yum bol shiidveree sain garga tatvar nem zogsooliin uniig dood tal ni tsagiin 30000 bolgo tegvel unaa unaj gants bal avah gej yabahgui zogsool bolgoniig unetei bolgo

1  |  1
99(43.228.131.219) 2019 оны 12 сарын 10

жилдээ авто зам ашигласны төлбөр гэж 20к төлдөг.тэрнээс дугаарын хязгаарлалт гээд жилдээ зөндөө олон хоног явахгүй байгаагийн хураамжийг яагаад хасдаггүй юм бэээ

2  |  1
Зочин(64.119.27.96) 2019 оны 12 сарын 10

Хотын дарга яасан ч олон орлогчтой юм толгой нь хүрдэггүй юм байх даа завгүйл гэх байх даа хэхэ нэг л орлогч ёайвал болоо биш үү

1  |  1
иргэн(139.5.218.185) 2019 оны 12 сарын 10

Энэ залуу ч огцом жин нэмэж байна даа

0  |  1
Зочин(202.179.24.60) 2019 оны 12 сарын 10

ЭНЭ МЭТИЙН ХУЛГАЙЧУУДЫН ХУРУУ ГАРЫГ ТАСАЛЧИХВАЛ ТӨСӨВ ХҮРЭЛЦЭЭТЭЙ.ТЭНДЭЭС Л ДУТУУГАА НӨХ.ХУЛГАЙЧУУДЫГАА ХӨӨЖ ЯВУУЛ.ЕС-АА

3  |  1
Top