Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын айл, өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулахыг үүрэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл гэр хорооллын нэг ч өрхөд уг төхөөрөмжийг суурилуулаагүй байгаа юм.
Эл асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Төсвийн хөрөнгийг хуулийн дагуу л зарцуулах ёстой. Бэлтгэл ажил хангагдсан. Ажлын хэсэг эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Үйлдвэртэйгээ шууд гэрээгээ хийчихсэн. Үнэ болон төсвийн хувьд хөрөнгөө хэмнэж байгаа. Угаар мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд тараах ажил л үлдлээ. Сүүлийн хугацаа гэж байхгүй. Засгийн газрын тэмдэглэлд арваннэгдүгээр сарын 1-нд багтааж шийд гэсэн байсан нь Төсвийн тухай хууль болох бусад хуулиараа боломжгүй байсан. Тиймээс яг л хуулийн дагуу асуудлаа шийдэж байна гэж ойлгох хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )