Энэ долоо хоногийн спортын ертөнцийн гол сэдэв нь ОХУ бүтэн дөрвөн жилийн турш олимп, дэлхийн аварга зэрэг олон улсын тэмцээнээс хасагдсан, өөрөөр хэлбэл их спортоос хөөгдсөн мэдээ байлаа. Ямар учраас тэд хасагдсан, яг ямар шийтгэл хүлээсэн талаар тайлбар хүргэе.
2017 онд ОХУ-ын багийг сэргээшийн дүрэм зөрчсөн хэргээр шийтгэн, “Пёнчан 2018” наадамд туг, далбаагүй оролцуулсны дараа талуудын харилцаа зөөлөрч эхэлсэн юм. Гэвч оросууд хаширсангүй. 2018 оны өвөл Дэлхийн сэргээшний эсрэг агентлагаас Москвагийн сэргээшний эсрэг лабораторид 2012-2015 оны үеийн сорьцуудаа шилжүүлэн өгөх үүрэг өгсөн. Хүлээн авсан сорьцууд олон удаа солигдож байсан төдийгүй хамгийн сүүлд хоёрхон хоногийн өмнө сольж байсан нь илэрсний дараа шийтгэл оноох нь ойлгомжтой болсон билээ.
Швейцарын Лозанна хотод болсон Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас ОХУ-ыг дөрвөн жилээр шийтгэх шийдвэр гаргасан. Гүйцэтгэх зөвлөлийн 12 гишүүн бүгд санал нэгтэйгээр ОХУ-ыг шийтгэсэн. Хурал удаан болоогүй, ердөө ганцхан цагийн дотор олон мянган тамирчны хувь заяаг шийдэж орхисон билээ. Гэхдээ ОУОХ-ноос шийтгэл оноогоогүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Энэ шийдвэрийг 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй.
ОХУ-ын хүлээсэн шийтгэл
1. РУСАДА буюу ОХУ-ын сэргээшний эсрэг агентлаг үйл ажиллагаа явуулах эрхгүй боллоо. “Пёнчан 2018” олимпын өмнө шийтгэл амсаад эрх нь сэргэсэн байсан РУСАДА дөнгөж жил гаруй хугацаанд ажиллаад дахиад торгууль хүлээж байгаа нь энэ.
2. Энэ дөрвөн жилд ОХУ олон улсын том тэмцээн хүлээн авах, зохион байгуулах эрхгүй. Үүнд major events (олимп, ДАШТ) гэгддэг спортын тэмцээн багтаж байгаа тул Дэлхийн Цом, Гран При, тивийн аваргын тэмцээнүүд болдгоороо болох ёстой. Шийтгэлээс өмнө зохион байгуулахаар эрхийг нь авсан байсан тэмцээнүүдийг хэрэв хууль ёс зөрчихгүй бол өөр улсад шилжүүлэх гэнэ. Гэхдээ энэ шийдвэрийг тухайн спортын олон улсын холбоо шийднэ. Харин тэд бүгд WADA-гийн гишүүнээр элсэж, дүрэм журмыг нь дагахаар гарын үсэг зурсан тул өөр шийдвэр гаргах нь эргэлзээтэй.
Одоогийн байдлаар хураалгах нь тодорхой болсон тэмцээнүүд
ОХУ-д үлдэх нь тодорхой тэмцээн
Олимп, ДАШТ
Одоогоор шийдээгүй байна.
3. Оросын тамирчид дөрвөн жил олон улсын тэмцээнд Төрийн сүлд, далбаагүй оролцоно. Гэхдээ мэдээж сэргээш хэрэглэж байгаагүй нь тогтоогдсон тамирчид л тийм эрхтэй. “Пёнчан-2018” олимпод Оросын тамирчид тэгж оролцсон, гэхдээ энэ удаад оролцох тамирчдын тоо тун цөөрөх нь ойлгомжтой. Ингээд ямар тамирчид олимп, ДАШТ-д оролцож болохыг тайлбарлая.
Оросын ҮОХ ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдаагүй байгаа тул энэ шийтгэл олон улсын олимпын зарчмыг зөрчиж байна гэж оросууд өөрсдийгөө хамгаалж байгаа.
4. ОХУ-ын спортын яам, газрын албан тушаалтнууд дөрвөн жилийн турш олимп, паралимп, залуучууд, идэрчүүдийн наадам, WADA-гийн гишүүн холбоодын ДАШТ-д оролцох битгий хэл очиж ч болохгүй. Мөн тэдний олон улсын спорт холбоодын Гүйцэтгэх зөвлөлд удирдах албан тушаал хаших эрхийг нь хасжээ.
5. ОХУ-ын ҮОХ-ны удирдагчид спортын уралдаан тэмцээнд очих эрхгүй боллоо.
6. Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн мөрдлөг, шалгалт хийсэн зардлыг ОХУ төлнө. Мөн 2019 оны орлогынхоо 10 хувь, эсвэл 100 мянган ам.доллароор торгуулах боллоо.
WADA-гийн тэргүүн Крэйг Риди “Бид энэ шийдвэрийг орос тамирчдын төлөө гаргасан. Оросууд маш удаан хугацааны турш сэргээш хэрэглэж ирсэн нь тогтоогдсон. Хатуу шийтгэл оноохоос өөр аргагүй байлаа. Бид ОХУ-д сэргээшний асуудлаа шийдвэрлэж, бидэнтэй хамтран ажиллах боломжийг олгосон. Харин тэд хууран мэхлэх ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Тиймээс сэргээш хэрэглэдэггүй цэвэр тамирчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй болсон” гэж мэдэгдсэн юм.
ЦААШДАА ЮУ БОЛОХ ВЭ?
Шийтгэл оноосноос хойш 21 хоногийн дотор Спортын арбитрын шүүхэд (CAS) давж заалдах эрхтэй. РУСАДА энэ асуудлыг энэ сарын 19-нд хэлэлцэх болсон. Мэдээж ОХУ-ын ҮОХ боломжоо ашиглана. ОХУ-ын ҮОХ төдийгүй ОУОХ, спортын холбоод ч заалдаж болно, гэхдээ тэд шүүхдэх нь эргэлзээтэй. Спортын арбитрын шүүх заргыг хүлээн авахгүй бол Швейцарын Холбооны шүүхэд гомдол гаргаж болно.
Спортын арбитрын шүүх хэний талд гарахаас цаашдын өрнөл хамаарна. Шүүх хурал удаан үргэлжлэх магадлалтай тул ямар ч гэсэн “Токио 2020” наадам ОХУ-ын баггүй явагдах нь тодорхой.
ОЛИМПООС ХӨӨГДӨЖ БАЙСАН ТОХИОЛДЛУУД
Энэ удаагийн ОХУ-ын шийтгэл сэргээштэй холбоотой болохоос биш урьд өмнөх шийтгэл дан улс төрийн асуудалтай байлаа.
1920 онд Дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн хэргээр Герман болон түүний холбоотон Австри, Болгар, Унгар, Турк улсуудыг Олон улсын олимпын хөдөлгөөнөөс хасаж байв.
Герман улс 1924 оны олимпод ч оролцож чадаагүй.
1948, 1952 онд Герман, Япон хоёрыг хассан. Мөн л дэлхийн дайн, гэхдээ энэ удаад Дэлхийн хоёрдугаар дайн шалтгаан нь болсон.
1964 оны Токиогийн олимпод Индонез, Хойд Солонгос улсыг оролцуулаагүй.
1964-1988 онд Өмнөд Африк улсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гэж олимпын наадамд оруулдаггүй байлаа.
Харин 2000 онд Афганистаны засгийн эрхэнд талибанууд гарсан тул олимпод оролцуулаагүй.
2014 онд Энэтхэгийн Засгийн газар спортын дотоод хэрэгт оролцож байгаа гэж үзэн, ОУОХ-ноос Энэтхэг улсын Сочигийн олимпод орох эрхийг нь хасаж байлаа.
ДУУЛИАНЫ ЭРГЭН ТОЙРОНД
-ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ”Би олон юм яримааргүй байна. Хэлэх ганц зүйл бол Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн шийдвэрийг ОУОХ дагах ёстой. Бид дагах болно”
-“Токио 2020” олимпод оролцох АНУ-ын тамирчид ОХУ-ын эсрэг арга хэмжээ Токиод зохион байгуулахаар зэхэж байна. Хэрэв америк тамирчин орос тамирчинтай цуг медаль хүртвэл хамт шагналын тавцанд гарахгүй гэдгээ Америкийн хэд хэдэн од мэдэгдээд байна. ОУОХ-ноос олимпын наадмын үеэр улс төр, шашны сурталчилгаа явуулахыг хориглодог ч тэд эсэргүүцэл илэрхийлэх гэнэ.
-2016 оны олимпын аварга Сослан Рамонов “Туг далбаагүй ч байсан бүгд хичээж зүтгэн, ялж дийлэхийг би орос тамирчдад уриалж байна. Оросууд дэлхийд хамгийн хүчтэй хамгийн шилдэг, хамгийн тэсвэр хатуужилтай ард түмэн гэдгийг дэлхийд харуулцгаая”
-ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Бид давж заалдах ёстой. Энэ шийтгэл бол ОХУ-ын эсрэг улс төрийн үйл ажиллагаа. Тэдний архаг өвчин гэж хэлэхэд болно”
-Дэлхийн хошой аварга Мария Ласицкене “Хэрэв тамирчдыг “Токио 2020” олимпод оролцуулахгүй юм бол би өөр оронд очиход бэлэн байна. Би тэнд өөрийнхөө төлөө л тэмцэнэ”
-ОХУ-ын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Манай боксчид туг далбаагүй олимпод оролцохыг эсэргүүцэж байгаа. Би ч гэсэн хамгийн гол нь Төрийн сүлд, далбаа гэж байнга хэлдэг. Олимпод оролцох эсэхийг тамирчид л шийднэ”
-Спортын сэтгүүлч Дмитрий Губерниев “Хаана сэргээш, хаана улс төр байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манай дарга нар уриа лоозон хэлэх биш бодит ажил хийх хэрэгтэй байна. Ажлаа хийгээд үр дүнг нь Спортын арбитрын шүүхэд маш шуурхай танилцуулах хэрэгтэй”
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын ҮОХ буруутай гэж хэн ч мэдэгдээгүй байна. Хэрэв манай ҮОХ буруугүй юм бол тамирчид улсынхаа далбаан дор жагсах ёстой. Олимпын хөдөлгөөний зарчим ийм юм. WADA-гийн шийдвэр олимпын зарчимд харшилж байна. Бид шүүхэд хандах бүрэн үндэслэлтэй”
-Төрийн Думын дэд дарга Петр Толстой “Манай улс ОУОХ-ны далбаан дор оролцох ёсгүй. Бүхэл бүтэн улс, тамирчдыг ингэж шийтгэх нь шударга бус. “Пёнчан 2018” олимпод бид туггүй явуулахыг нь зөвшөөрсөн. Тэглээ гээд бидэнд юу ч өгөөгүй. Би тамирчин биш, тамирчид өөрсдөө шийдэх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ ийм олимпод оролцох хэрэг алга. Луйварчинтай мөрийтэй тоглоод ялагдах нь ойлгомжтой гэдэгтээ адилхан хэрэг. Өөрсдөө өөр тэмцээн зохиоё”
-WADA-гийн тамирчдын хорооны тэргүүн Виктория Аггар “Хөнгөн шийтгэл боллоо. Уг нь оросуудыг бүгдийг нь олимпоос хасах ёстой байлаа. Харин тэд ОУОХ-ны далбаан дор оролцох боломжтой гэнэ. Бид хасуулахын төлөө заргалдах болно”.
Сэтгэгдэл ( 15 )
Банга ч гэх шиг хурлийз сугараа амаа хавч гамингийн нохой минь чи баярлах болоогүй.
Банга ч гэх шиг хурлийз сугараа амаа хавч гамингийн нохой минь чи баярлах болоогүй.
Угаасаа ану цаана нь байгаа улс төрийн шийдвэр шт Оросыг барахгүй ану ацны арчаагүйтэл.Оросууд ийм луйварт ороод хэрэггүй байхаа хаясан нь дээр өмнөх олимпууд бас л нэг ийм байлаа.рио пёнчон гээд л арай арай.

bugdiig as
Доор байгаа 45 гэдэг писдааа ямар хэрэглэж байгааг нь очоод хараад ирсэн юм уу шааадаг гар вэ
АНУ Хятад 2 допинг их хэрэглэж байгаа даа