АЛТАН БӨМБӨГ: Монголын хөлбөмбөгийн ШИЛДГҮҮД тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслол өчигдөр /2019.12.12/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт боллоо. Хөлбөмбөгийн шилдгүүдийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд нэрлэдэг уламжлалтай билээ.

Шагнал хүртсэн шилдгүүдийг танилцуулъя. 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ: “ДУУЛИАН 2020”
 
  • Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлэн ажиллаж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг” 2019 ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ. 2015-2020 он хүртэл үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй явуулсныг нь үнэлж, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Ерөнхийлөгчийн нэрэмжит" шагналыг гардуулав.

ШИЛДЭГ ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГЧИН: Д.ШИЙРЭВЖАМЦ
 
  • Ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн од тоглогч болон гялалзах чадвартай авьяаслаг хөлбөмбөгчдийг 2019 оны “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанаас эхлэн “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналаар урамшуулж байхаар болсон билээ. 2019 оны “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналыг Монгол улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц хүртэж байна.

ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ: Э.ГАЛБАДРАХ
 
  • Хөлбөмбөгийн спортын салшгүй нэг хэсэг шүүгчдээс ололт амжилтаараа манлайлсан шилдэг шүүгчээр Э.Галбадрах тодорлоо. 2019 онд ОУХБХ-ны туслах шүүгчийн болзол хангасан Э.Галбадрах “Мазала” үндэсний дээд лигийн шилдэг туслах болоод байсан бол энэ удаад “Алтан шүгэл” шагналыг хүртэж байна.
     
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ: Л.БАНЗРАГЧ
 
  • “Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч 2019 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо. “Эмэгтэйчүүдийн лиг”-т баг тамирчдаа амжилттай удирдан оролцож аваргын цом хүртсэн Л.Банзрагч хоёр дахиа оны шилдгээр нэрлэгдэж байгаа нь энэ юм.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ: Д.ЛҮМБЭНГАРАВ
 
  • Үндэсний дээд лигт анх удаа түрүүлсэн “Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч Д.Лүмбэнгарав 2019 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар шалгарлаа. Халуун баяр хүргэж ирэх онд хийх АХБХ-ны цомын тоглолтод нь амжилт хүсье.

“ШИЛДЭГ ГООЛ”-ЫН ЭЗЭН: Д.ШИЙРАВЖАМЦ
 
  • Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ: О.ЦАСАН-ОХИН

  • “Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааныШилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэж байна.

ФУТЗАЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ: П.АЛТАНТУЛГА
 
  • Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор шалгарлаа. Футзалын тоглогчдоос шилдгийг шалгаруулах “Шилдэг футзалын тоглогч” номинаци нь энэ жилээс эхлэн “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд нэмэгдсэн юм. Хамгийн анхны шилдгээр нэрлэгдсэн П.Алтантулгад халуун баяр хүргэе.

ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ: Х.ЦЭНД-АЮУШ 

  • Үндэсний шигшээ баг төдийгүй “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(64.119.23.142) 2019 оны 12 сарын 13

Хүүхэд хүчирхийлэхээ болиоч МХБХ

0  |  0
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

Top