ЦАГДААД ИТГЭЖ БОЛОХ УУ I Цагдаа “гүтгэлгийн хамтрагч” болжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Хохирогч хохироод үлддэг байдал ардчилсан байтугай нийгэмд уг нь байх ёсгүй л дээ. Гэхдээ манай улсад бол байна. Тиймээс “Өглөөний сонин” цагдаагийн байгууллагын буруугаас хохироод үлдсэн иргэдийн мэдээллийг авч цувралаар нийтлэх болсноо зарлаж байна. Үүний эхлэл болгож гүтгэлгийн асуудлыг хөндлөө. Учир нь энэ сэтгүүлчдэд ойр сэдэв юм. Зөрчлийн хуулийн дагуу гүтгэлэгтэй холбоотойгоор сэтгүүлчид торгуулах нь элбэг. Баримт нягтлаагүй өчүүхэн алдаа цагдаагийн байгууллагад дуудагдах, шийтгүүлэх шалтгаан болдог. Инээдтэй эсвэл эмгэнэлтэй гэмээр жишээ олон доо. “Архангайн Засаг дарга 15 удаа гадаадаар зугаалсан” гээд бичихээр 13 удаа явсан байна гүтгэлэг гээд л шийтгэчихсэн тохиолдол бий. “Утсан хүүхэлдэй” гээд биччихээр доромжилсон гээд шийтгэдэг. Гэхдээ үүний хажуугаар сэтгүүлчдийн нэрийг барьж гүтгэлэг зохион байгуулалттайгаар тараахад мэргэшсэн хүмүүс шийтгүүлдэг эсэхэд эргэлзэх боллоо. Гүтгэлэг хийгээд мэргэжлийн алдаа гэдэг өлгүүр дүүжлүүр шиг ялгаатай зүйл. Ер нь тэгээд мэргэжлийн мэргэжилдээ хайртай сэтгүүлч “За хүн гүтгэнэ ээ” гэдэггүй л байхгүй юу. Замын дундаас хонжоо хайж орж ирсэн “цөөврүүд” л салбарыг гутаадаг. Хэрвээ тэдэнтэй цагдаа үгссэн бол тэгээд дуусаа. Энэ нийгэм хөмрөнө гэсэн үг. Чонотой нийлсэн нохойноос малчид бол их сэжиглэдэг. Харин гүтгэгчийг, гэмт хэрэгтнийг хаацайлсан цагдаагаа хуулийнхан яадаг бол. Хуулийн салбарын олон мянган шударга албан хаагчдыг буруутгаагүй шүү. Гэхдээ ийм гүтгэлэг хийдэг хэдхэн хүн сэтгүүл зүйг булай бузар газар болгож харагдуулж чадаж байгаа шиг хэдэн цагдаа салбараа бас муухай харагдуулж байгаа л явдал. Ерөнхийдөө Зөрчлийн хуулиар шийтгэгдэх хэрэг 58 хоног хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бололтой. Тэр нь өнгөрчихвөл хэргийг хаачихдаг гэж байгаа. Үүнийг зарим хүн овжин ашиглаж байна. Бас үүнийг ашиглах боломжийг олгож байгаа цагдаагийн албан хаагчид муугаар хэлэхэд гүтгэлгийн хамтрагч болж таарна биз дээ.

Баримтаар жишээ татъя. Хатуумэдээ.мн сайтын редактор гэх Б.Мөнхтөр гэх хүний хэрэг байна. Тэрбээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг өөрийн сайт болон цахим хуудсуудаараа удаа дараа доромжилж, гүтгэсэн байдаг. Тухайлбал,  “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч сэтгүүлч Б.Галсансүх, “Хатуу мэдээ” сайтын редактор гэх Б.Мөнхтөр нар хэвлэлийн бага хурал зохион байгуулан ”Х.Мандахбаяр бусдын захиалгаар уул уурхайн компаниудыг шантаажилж байна, үүний баталгаа нь шантааж хийж өгснийхөө шан харамжинд нэр бүхий улстөрч, бизнесмэнээс өндөр үнэтэй Ланд крузер автомашин авсан” гэсэн удаатай. Үүний дагуу арга хэмжээ авхуулахаар Х.Мандахбаяр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019 оны долдугаар сард гомдол гаргажээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч “Хатуу мэдээ” сайтын редактор гэх Б.Мөнхтөр нь олдохгүй байна гэх шалтгаанаар ажиллагаа хийхгүй хугацаа алдаж, улмаар хэрэг шалгаж байгаа байцаагч нар нь хэд хэд солигдон эцэстээ уг хэрэг сураг алдарсан байна. Тиймээс 2019 оны аравдугаар сард тус цагдаагийн хэлтсээс дахин тодруулахад ямар нэг үндэслэл хэлэлгүй, албан тоот, мэдэгдэх хуудас өгөлгүй хэргийг хаасан гэх товч хариултыг эрх бүхий албан тушаалтан н.Нансалмаа гэх хүн амаар өгсөн гэж байгаа юм.
 


Хачин байгаа биз. Хэргийг зориуд хөөн хэлэлцэх хугацааг нь тултал хадгалж байгаад хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдож байна. Харин өнөө Б.Мөнхтөр нь гүтгэх ажлаа үргэлжлүүлсээр л байдаг. Жишээ нь, “Сийхгүй худлаа туудаг цайчихсан ерөнхийлөгч” гэх зүйлдээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 650 сая төгрөгөөр худалдан авсан гэжээ. Мөн “Мандахбаяр МСНЭ-д татвар төлөөгүй, мөнгө өгөөгүй бол Монголын сурвалжлагч нарыг Хятадын нутаг дэвсгэрт сурвалжлага хийх эрхгүй болгодог ба Хятадад сурвалжлага хийх эрхийг Х.Мандахбаяр өгдөг.... Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Х.Мандахбаяр биш харин МАН удирдаж байгаа. Учир нь Мандахбаярын МСНЭ-ийг худалдан авсан мөнгийг МАН гаргасан болохыг баримтаар нотолно”, “Х.Мандахбаяр нь Хятадын суртал ухуулгын төлөөлөгч, Хятадын тусгай албаны ажилтан... Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дансанд орох мөнгийг Хятадын тусгай алба хянаж байдаг, Мандахбаяр МСНЭ-ийг худалдан авснаас хойш энэ мөнгийг бусад байгууллагуудыг татан буулгах ажилд зарцуулдаг... МСНЭ-ийг Х.Мандахбаяр биш харин хятад, солонгосууд удирдаж байна” гэх зэрэг ор үндэсгүй зүйлсийг өөрийн дуу хоолойгоор дуу оруулан, элдэв доромж зураг дүрсээр баяжуулан олон цуврал хэлбэрээр бэлтгэн цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн байгаа юм.

Эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагын төлөөлөгч гэж хүнийг гүтгэх өөрөө ноцтой асуудал. Тиймээс Б.Мөнхтөр гэгчийг 2019 оны аравдугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган өгчээ. Гомдолдоо уг хэрэгт холбогдогч болох Б.Мөнхтөр гэгчийн оршин суугаа хаяг, холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөөр байхад цагдаагийн байгууллага мөн л зөрчлийн хэрэг нээсэн боловч мөнөөх алдарт Б.Мөнхтөр гэгчээ олохгүй байна гэсээр нэг сар гаран хугацаа өнгөрчээ. Энэ хооронд Б.Мөнхтөр гүтгэлгээ үргэлжлүүлж, бас цагдаагийн байгууллагыг “Олж, ирээд шалгаачээ” гэж доромжилж байж. Тиймээс хохирогч нь өөрөө Б.Мөнхтөрийн байгаа газрыг олж цагдаад хүлээлгэж өгсөн байгаа юм. Гэтэл тус цагдаагийн хэлтэс түүнийг олоод өгөхөд хүлээн авсан даруйдаа холбогдогчын мэдүүлэг, хүсэлтээр хэргийн харьяалал өөрчлөх шаардлагатай гэж үзэн шийдвэр гарган, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст харьяаллаар шилжүүлсэн байдаг. Нийслэлийн төвийн хоёр дүүрэгт байрлах цагдаагийн хэлтсүүд хооронд зөрчлийн хэрэг шилжүүлэх үйл явц сар гаруй үргэлжлэн, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг хүлээн авахад зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаа дууссанаар тус цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг хаасан талаарх мессеж хохирогчийн гар утсанд нь арванхоёрдугаар сарын 10-ны өдөр очжээ. 

Ингэж хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас үүдэж хохирогч, хохирогчоороо үлдэж байгаа юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч гэдэг гаднаас нь харахад өөрөө олны танил, нөлөөтэй ажил шиг байдаг. Гэтэл ийм хүн цагдаагийн байгууллагад хандаад хэргээ шийдүүлж чадахгүй байна гэхээр иргэн хүн эрхээ хамгаалах боломж ер нь байна уу. Цагдаагийн байгууллага ар талд нь хамгаалдаг том хүнтэй гүтгэгчийг оролдохгүй өнгөрүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрмөөр шүү. Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй, энэ хүрээндээ эрэн сурвалжлах ажил хийх, шаардлагатай үед албадлага хэрэглэх тусгайлсан эрхтэй байдаг. Тэгсэн атлаа хаяг, мэдээлэл нь тодорхой, өдөр шөнөгүй олон нийтийн сүлжээнд идэвхитэй байж, энд тэнд очин хэвлэлийн хурал зарлаж бусдыг гүтгэн доромжилсон мэдээлэл түгээж, хууль зөрчиж явдаг иргэн Б.Мөнхтөр гэгчийг  “Олдохгүй байгаа, хэрэг шалгах хугацаа дууссан” гэх шалтгаанаар олон удаагийн хэргийг нь хааж өргөдөл, гомдол гаргасан иргэний эрхийг давхар зөрчин хохироож байгааг юу гэж ойлгох вэ. Гүтгэсэн хүнийх нь хэргийг хаагаад өнгөрчихөөр чинь цагдаа, хэрэгтэн хоёр нийлээд хүн гүтгэж байгаагаас юугаараа өөр юм. Бүр хуульчлагдсан гүтгэлэг ч гэж болох юм биш үү.

Нэг хүнтэй холбоотой эсрэг тэсрэг явдал ч байна. Тухайлбал, 2018 онд Б.Мөнхтөр нь “Эрхэт Монгол” группт ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарыг гүтгэжээ. Мөн л сурсан зангаараа хуулийн байгууллагаас зугтсан байдаг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад ажиллаж байсан байгууллага дээр нь өндөр торгууль тавьсан гэдэг. Тэгэхээр дургүй хэргээ хааж, дуртай хэргээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч шийтгэлээр дуусгаж чаддаг байдал хуулийн байгууллагад байна. Гол асуудал гүтгэлэгтээ байгаа юм биш. Өргөн утгаараа нийт монголчуудын эрх ашиг зөрчигдөх эмзэг байдал байна гэсэн санаа. Хуулийн байгууллагадаа иргэн нь итгэдэг байх эрүүл нийгмийн суурь юм. Төрд итгэнэ гэдэг цагдаад итгэхийг хэлээд байгаа юм. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав мэдэж байгаа гэж найдъя. Иргэдийн “шударга ёс” хүсээд байгаагийн цаад шалтгаан бол энэ мэт явдлууд шүү дээ. Тиймээс “Өглөөний сонин” эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ мэдээллийг авч цувралаар хүргэхээр шийдсэн юм. Цаашдаа энэ сэдвээр хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байгаа болно. “Миний цагдаа намайг хамгаал”-ж чадаж байна уу.

П.БЯМБА

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(213.134.18.57) 2019 оны 12 сарын 15

Ene BYAMBA gegch MANDAHBAYARIIN BUGS DOLOOGCH TERNEES HICHNEEN AVULGA AVSAN BOLOOD IIM YAW BICHEED BGA YAW BOL. MANDAHBAYAR BOL HOGIIN HULGAICH GEDGIIG MONGOLCHUUD BUGD MEDNEE. BYAMBA HULGAICH DAHIAD IIM YAW BICHEED UURIINHUU MUU MUUHAI BULAI BOLGONOO DELGUULII GEVEL HANGALTTAI YAW BGA SHU BUGS DOLOOGCHOO.

0  |  0
Zochin(202.126.89.37) 2019 оны 12 сарын 14

Bayngol duurgiin tsagdaagiin 2 r heltesiihen ter chigeere hulgaichtaiga hamsaatnuud bdag darga n hurtel luibarchin tsagda

0  |  0
Зочин(66.181.177.123) 2019 оны 12 сарын 13

Энэ бол яах аргагүй үнэн Цаад эзэд нь цагдаа мөнхтөр мэтэд амыг нь ангайллгаж мөнгө чихдэг

0  |  0
мандахбаяр(202.9.46.112) 2019 оны 12 сарын 13

намайг хамгаалсан мэдээ сайхан бичигджээ зиндаа.мн ирж шагналаа аваарай

0  |  0
99999(103.20.152.50) 2019 оны 12 сарын 13

ЗӨВ мэдээ. ИНГЭЖ ажиллаж байгаа хуулийн ажилтан олон байна. МОНГОЛ улс хуулийн байгууллагууддаа л өөрчлөлт хийх цаг болсон.

1  |  0
99999(103.20.152.50) 2019 оны 12 сарын 13

ЗӨВ мэдээ. ИНГЭЖ ажиллаж байгаа хуулийн ажилтан олон байна. МОНГОЛ улс хуулийн байгууллагууддаа л өөрчлөлт хийх цаг болсон.

0  |  0
bi(103.9.90.53) 2019 оны 12 сарын 13

Huuliinhan uursdiin duraar asuudald handdagiig boliulmaar bna. ugaasaa aldaa zawhraltai huuli batlaad baigaad ch uchir bna

1  |  0
зочин(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

тиймээс шинэ иргэний үнэмлэхэд регистерийн дугаарыг нууж байгаа юм

0  |  0
хаана байна шударга?(124.158.110.82) 2019 оны 12 сарын 13

манай хуулийнхан хэргийн үнэн зөвийг олоё гэхээсээ илүү хүний амаар л шийдвэр гаргадаг юм билээ. Дандаа гэрч, хохирогч нарын зөв байна гэж байхгүй ш дээ

0  |  0
ЗӨВ(66.181.177.219) 2019 оны 12 сарын 13

ЗӨВ мэдээ. ИНГЭЖ ажиллаж байгаа хуулийн ажилтан олон байна. МОНГОЛ улс хуулийн байгууллагууддаа л өөрчлөлт хийх цаг болсон.

1  |  0
Зочин (64.119.16.120) 2019 оны 12 сарын 13

Нөгөө жагсах дуртай хүмүүс үүнийг бас анхааралдаа аваад Мөнхтөр гэгчид хариуцлага тооцуулах хэрэгтэй юм байна даа.

0  |  0
Top