SOS: Цагаан хаданд дахин нэг жолооч амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Ханбогд сум, Цагаан хадны ойролцоо тээврийн жолооч амь насаа алдсан тухай дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын мөрөөр цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт шалгалт явуулсан байна.

Талийгаач нь Улаанбаатар хотын харьяат, 45 настай эрэгтэй Х болохыг тогтоосон бөгөөд тэрбээр согтуурсан үедээ өөрийн унаж явсан том оврын Норд-Бенз загварын автомашины кабинаас унаж, харамсалтайгаар амь насаа алджээ. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт шалгаж байгаа ба талийгаачийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор шинжээчид ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(58.182.212.233) 2019 оны 12 сарын 13

Haramsaltai ymaa gashuun har usnaas bol uhej duusah ni Dee. Um ma ni bad me hum

0  |  0
зочин(202.9.46.113) 2019 оны 12 сарын 13

хөөрхий минь ум ма ни бад мэ хум ард тумэн их зовж байна даа

0  |  0
Top