Нутаг дээрээ алтны компани байлгахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

 Хэнтий аймгийн хангайн сум болох Батширээт, Дадал, Өмнөдэлгэрт ажиллаж байгаа алтны шороон ордын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоохоор болов."Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль, Засгийн Газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар дээрх сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нар аймгаас ирүүлсэн албан бичиг бүхий шаардлагыг ийнхүү биелүүлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top