ДУУЛИАНТ СЭДЭВ I В.Путин: Юун сэргээш?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг Хэвлэлийн бага хурлаа пүрэв гарагт /2019.12.19/ Москва хотноо хийснийг  Zindaa.mn албан ёсны эрхтэйгээр дамжуулсан.

Тус арга хэмжээн дээр В.Путин олон чухал асуултад хариулсан бөгөөд Олон улсын допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын баг тамирчдыг дөрвөн жил Олимп болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан асуудалд дараах хариултыг өгсөн юм. 

Тэрбээр "Энэ бол шударга бус төдийгүй эрүүл ухаан, эрх зүйд харшилсан шийдвэр. Яагаад? Учир нь сэргээштэй холбоотой шийдвэрүүд ОУОХ-ны далбаан дор оролцсон Оросын тамирчдын эсрэг гарсан. Дэлхийн аль ч орон, эрх зүйн тогтолцоонд ийм зүйл байгаагүй. Хоёрт, шийтгэл хувь хүнд чиглэсэн байх ёстой. Буруутай зүйл хийгээд шийтгэл авах нь шударга явдал. Уран гулгалтын тэмцээнд залуухан охид оролцдог. Юун сэргээш? Тэд агаарт дөрвөн эргэлт хийдэг дэлхий дээрх бараг цорын ганц уран гулгагчид. Ийм замаар тэднийг зайлуулж байна" хэмээсэн юм.

В.Путины хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн чухал эшлэлүүдийг энд дарж бүрэн эхээр нь уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top