Жирэмсэн эмэгтэйг зодож, зулбуулсан этгээдэд хэрэг үүсгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арвангуравдугаар хороонд жирэмсэн эмэгтэйг зодож, ургийг нь зулбуулсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус хорооны Рашааны ... тоот нийтийн байранд 39 настай эмэгтэйг 29 настай эрэгтэй Г гэгч зодож, улмаар эмэгтэйн тээж байсан хоёр сартай ураг энджээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба шалгалтын явцад сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хохирогч эмэгтэйтэй муудалцаж, хэвлийн хэсэг рүү хүчтэй өшиглөсний улмаас ураг зулбаж, эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(139.5.216.127) 2019 оны 12 сарын 25

zerleg ghd bagadaj b.a

1  |  0
Зочин (202.126.88.141) 2019 оны 12 сарын 25

Цаазлаачээ гарч ирээд ч хэрэггүй хэнд ч хэрэггүй

1  |  0
Top