Үр зулбуулах эм гар дээрээс худалдан авч уусан эмэгтэй цус алдаж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэг, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй үр зулбуулах эмийг гар дээрээс худалдан авч уусан, 22 настай жирэмсэн эмэгтэй цус алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өмнө нь энэ төрлийн хэрэг маш олон удаа гарч байсан бөгөөд хоёр жилийн өмнө баталгаагүй эм гар дээрээс худалдан авч уусан эмэгтэй амь насаа алдсан тохиолдол гарч байв.
Иймд, эмийг эмчийн заавраар, эмийн сангаас худалдан авах, гар дээрээс болон интернэтээс баталгаагүй эм худалдан авч хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )