Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдоод байгаа.
Түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос 2019-12-31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд ирүлжээ. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ.
Нэмэлт мэдээлэл:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан.
Шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.
Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:
Багцын дугаар |
Авто замын чиглэл, урт |
Гүйцэтгэгч байгууллага |
Гэрээний үнийн дүн /ам.доллар/ |
Гэрээ байгуулсан огноо |
Гүйцэтгэл, % |
Багц 1-1 |
Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам |
БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж
|
13 064 749.90 |
2019.06.12 |
56.8 |
Багц 1-2 |
Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам |
БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) |
13 777 743.90 |
2019.06.14 |
16.0 |
Багц 1-3 |
Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам |
БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп
|
14 491 347.09 |
2019.06.14 |
46.4 |
Багц 1-4 |
Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам |
БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) |
11 710 750.58 |
2019.06.14 |
15.1 |
Багц 1-5 |
Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам |
БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци
|
9 834 336.56 |
2019.06.12 |
31.85 |
Нийт гэрээний үнийн дүн |
62 878 928.03 |
|
31.71 |
Сэтгэгдэл ( 7 )
\nАзийн банкны том тендерүүдийг Хятадууд хуу хамдаг болоод удаж байгаа шдээ. Тус банкны төлөөлөгчийн газрын Тендэр хариуцсан Ж. Батцэнгэл гэгч хужаагийн эрлийз монгол компаниудыг янз бүрийн аргаар шахан зайлуулдаг. Энэ хулгайчийг бас сайн шалгавал их юм гарнаа.\n
baylag namtartai xunii tsunx barigchaa
baylag namtartai xunii tsunx barigchaa
Orgilerdenig Munkhorgil gej bicheed baiairch ugux yumaa
цаад эзэн нь сахал Бат-Эрдэнэ \n
хэнийх нь цүнх баригч юм , ямар шалгуураар энэ албан тушаал дээр тавигдсан юм гэдэг нь сонин байна
maniin tsvnh barigch bgad 1 mest olood xvn tanihaa bgad gviged bsan iim yum boloh ged bj de. nislegiin tsag duuschee.