АНУ генерал Касим Сулейманигийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор Ираны эрх баригчид хариугаа авна гэж мэдэгджээ. НҮБ дахь Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи "Америкчууд Ираны эсрэг дайн эхлүүлсэн. Энэ бол эдийн засгийн төдийгүй энэ хүрээнээс давсан дайн. Тэд ард түмний хайртай, хамгийн эрхэм генералуудын нэгийнх нь амийг хөнөөж, энэ дайны шинэ хуудсыг нээлээ. Иран улс үүнийг тоолгүй өнгөрөөхгүй. Бид шаардлагатай гэж үзэж байгаа учир хариу барих болно. Хэзээ хариу арга хэмжээ авахаа Иран улс өөрөө тодорхойлно” гэжээ.
АНУ-ын зүгээс Сулеймани америкчуудад аюул учруулсан гэж мэдэгдсэн бол Ираны талаас америкчууд ямар ч нотолгоогүй зүйл мэдэгдлээ гэж хариу мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )