Автобусны камераар жолооч нарыг хянаж, ТОРГУУЛЬ ногдуулна

2020 оны 01 сарын 07

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож “халтуур” хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.126) 2020 оны 01 сарын 08

Хийе гэсэн бол арга зөндөө бий.Хийх хүсэл байхгүй идэж уух сонирхолтой хүмүүс л торгох хорихоос өөр гаргаад ирэх ухаан даанч хүрэхгүй юм?Хулгайчын хуультай манай улсад хэр хэмжээндээ идэж уухаас өөр арга зам байгаа гэж үү.Томчууд том иддэг бол жолооч нар жоохон л иддэг юу нь буруу гэж.Торгуул гэж дээрэмдүүлсэн зүйлээ өөр яаж эргүүлж олж авах юм бэ?Энэ бүхэн уруугаа харсан төрийн буруу үйлдэл шүү

0  |  0
зочин(66.181.160.77) 2020 оны 01 сарын 07

автобусны жолооч нар зорчигдоос маш их бэлэн мөнгө авч байна. нийслэлийн нийтийн тээвэр жолооч нараа хянамаар байнаа, хяналтын ажилтан гэх хүмүүс нь тоох ч үгүй сайн л бол картаа аваарай л гэх юм. ийм байхад яаж парк шинэчлэхэв дээ, \n

0  |  0
Tur min sonsooch(103.26.194.160) 2020 оны 01 сарын 07

Ingej torgoj mungu oloh talaar bodoj bhaar tur nvdee aniad zoriglood zamaa shinchleh heregtei ehnii eeljind enhtaiwnii urgun chuloo opitceruudiin ordnoos 5 shar hvrtelh zamiig urgusguj goloor n niitiin teewer yawdag bolgoh heregtei ingehdee 1r egneend zam daguu zogsool bhgvigeer shiideh heregtei iimerhvv maygaar zamaa shinchilj bj tvgjrelees garna vgvi bol bid hezee ch tvgjrelees garahgvi torguulsaar bh bolno

0  |  0
tt(103.57.95.123) 2020 оны 01 сарын 07

ter kamerni ajilladag yumuu

0  |  0
Top