Дорноговь аймаг 3D КИНО ТЕАТРТАЙ болно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн кофешоп, автомат тоглоом, үйлчилгээний заал бүхий 98 хүний суудалтай 3D кинотеатр ашиглалтад орно. Маш сайхан бүтээн байгуулалт болж байна.

Өнгөрсөн 10-р сард ӨМӨЗО-ны Бугат хотноо аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар болон албаны төлөөлөлтэй айлчлал хийх үеэр цэцэрлэгт хүрээлэнгийн гадна төмрийн хаягдлаар Трансформерс киноны дүрийг бүтээсэн байсан юм.

Аймгийн Цагдаагийн газрын хамт олон түүнээс санаа авч автомашин, мотоцикл болон ахуйн төмөр хаягдлаар Трансформерс киноны дүрийг бүтээж, кинотеатрын өмнө байрлууллаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top