Төрийн шагналт Д.Норов "Утгын чимэг" наадамд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

"Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам өнөөдөр /2020.01.09/ болж, өндөрлөлөө.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт Д.Намсрайгийн нэрэмжит "Утгын чимэг-2019" богино өгүүллэгийн наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншлаа.

Наадмын Тэргүүн байрт Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг шалгарав.

Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг нэрлэгдлээ. 

"Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
за(202.21.113.82) 2020 оны 01 сарын 10

гарчигаа хар даа? хэн түрүүлсэн эзэн биегүй ????

0  |  0
Уншигч(202.55.188.42) 2020 оны 01 сарын 10

Гурав билээ.

0  |  0
Top