"Сургуулийн автобус" төсөл боломж нөөцөөрөө хүрээгээ тэлж, сурагчдын аюулгүй байдлыг хангах, эцэг, эхчүүдэд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 33 сургуулийн 4000 орчим сурагчид "БАЙРШИЛ ТОГТООХ" бугуйвчийг өнөөдөр /2020.01.14/ багш нарт нь хүлээлгэн өглөө.
Сургуулийн автобусандаа суухдаа сурагчид бугуйвчаа төхөөрөмжид уншуулах бөгөөд ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ UB school bus аппликейшнаар хаана явж байгаа, автобусандаа суусан эсэх, хөдлөөд хэр удсан зэрэг холбогдох бүх талын мэдээллийг утаснаасаа авах боломжтой болж байгаа юм.
Мөн багш нарт байршил тогтоох бугуйвч, апп-ны талаар сургалтууд өгч эхэллээ.
Эцэг, эхчүүдээ "UB school bus" аппликейшнаа утсандаа татаж суулгаарай. Тун удахгүй аппликейшны танилцуулга, зааварчилгааны видеог хүргэх болно.
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан байна. Монгол улс, тэр тусмаа нийслэл маань өдрөөс өдөрт өнгөжин хөгжиж байгаад талархаж байна
Ямар сайхан юм бэ
Ямар сайхан юм бэ