Увс: Аймгийн удирдлагууд Хотгорын нүүрсний уурхайтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бөхмөрөн сумын удирдлагууд нүүрсний уурхайнуудын 2019 оны Байгаль орчны менежмент төлөвлөгөөний тайлангийн үнэлгээг газар дээр нь шалгаж, 2020 оны төлөвлөгөөнд санал оруулахаар Бөхмөрөн сумын Хотгорын нүүрсний уурхай, Эрчим нүүрсний уурхай дээр тус тус ажилласан байна.

Өнгөрсөн 2019 оны хувьд тухайн уурхайнууд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлаа зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд Бөхмөрөн сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2019 оны ажлаа 86 хувьтай хийж, дүгнүүлсэн байна. Мөн дээрх хоёр уурхай сумын ЗДТГ-тай “Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд таван жилийн төлөвлөгөө” батлуулан хэрэгжүүлж эхэлжээ. 2019 онд төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийсэн байна.

Энэ сардаа багтаан 2020 онд хамтран ажиллах гэрээг талууд тохиролцон баталж хэрэгжүүлэх, чиглэлийг ажлын хэсгээс өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top