Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адуу хулгайлан, нядалж зарсан А, С нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлан, Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн, ял шийтгүүлж байжээ. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтад орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж, бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.161.124) 2020 оны 01 сарын 16

царайг нь харуулаачээ. шууд өөрсдийнь нядлая

0  |  0
зочин(64.119.21.44) 2020 оны 01 сарын 16

Хялбар аргаар амьдрахыг хүсч хулгай хийдэг новшуудын нэг хурууг нь тайрч хаяаяа.Тэгэхдээ хамгийн их эрэлттэй эрхийн хурууг авах нь зүйтэй шүү

1  |  0
Top