Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт бэлчээрт яваа малыг буудаж хороон, махыг нь нийслэл рүү оруулж худалдахыг завдсан арван этгээдийг Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид баривчилсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд нь өмнө нь олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг албаныхан мэдээлж байна.
Энэ талаар Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар” Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран хагас жил орчмын хугацаанд Төв аймаг болон нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмт хэрэг үйлддэг арван гаруй этгээдийн зохион байгуулалттай бүлэглэлийг 2020 оны нэгдүгээр сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон тооны бод мал хулгайлж байхад үйлдэл дээр нь саатуулж, баривчиллаа. Шалгалтын явцад эдгээр этгээдүүд нь 25-30 тооны бод малыг зургаагаас найман удаагийн үйлдлээр хулгайлж, нядалж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Эмээлт захын ченжүүд Э, А, Х нарт зарж борлуулж байсан нь тогтоогдоод байна” гэлээ.
Түүнчлэн дээрх бүлэг этгээдүүд нь малын хулгайн гэмт хэргээс гадна орон байрны хулгайн хэргээр ял эдэлж байжээ. Мөн тэдний дунд одоогоос 15 жилийн өмнө буюу хүн амины хэргээр ял шийтгэгдэж байсан 45 настай Ц.Д гэгч багтсан бөгөөд зөвхөн хулгайн гэмт хэргийн улмаас 100 орчим сая төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь тогтоогджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт 2-12 жил хүртэлх хугацаагаар ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Shark tank nevtryylegt shongiin nyx uxdag mashin xiisen zaluu oroltsoj ajil xaij baisan. Iim xyn xognuidiig zygeer l amidaar ni shongiin nyxend bulaad baix xeregtei. Neg l ix xymyynleg yos,xuuli yarisaar baital niigem buzartaj gemgyi ni xoxirood baina.
shuud alaachee