Хулгайлсан бог малаа нядалж байхад нь баривчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс энэ оны зургаадугаар сарын 08-ны өдөр бусдын 54 тооны бог мал хулгайд алдагдсан байдаг. Тус хэргийг иргэн Б гэг үйлдсэн бөгөөд тэрбээр зургаадугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хулгайлсан малаа нядалж байхад нь Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд баайгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор малчин иргэд та бүхэнд малаа байнгын хариулагатай байлган мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top