ӨВӨРХАНГАЙ: Малын хулгайтай тэмцэхээр морьтой эргүүл ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Өвөрхангай аймгийн зарим суманд малын хулгайн гэмт хэрэг ихээр гарах болсонтой холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас морьтой эргүүл гарган ажиллаж байна.

Тодруулбал, Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдад аймгийн Цагдаагийн газраас морьтой эргүүлийн цагдаа гаран ажиллаж байгаа юм. Ингэснээр малын хулгайн гэмт хэргийн тоо буурах, илрүүлэх ажилд ахиц гарна гэж үзэж буй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top