Өвөрхангай аймаг Красноярск мужтай хамтран ажиллаж эхлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн тэргүүтэй аймгийн болон Арвайхээр сумын ЗДТГ-ын алба хаагчид, нутгийн хувийн хэвшлийн бизнесийн төлөөлөл ОХУ-ын Красноярск хотод албан ёсны айлчлал хийж байгаа аж.

ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн зун Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.

Тус санамж бичгийн хүрээнд аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн ОХУ-ын Красноярск мужийн Хөдөө аж ахуй, худалдааны болон Аж үйлдвэрлэл, эрчим хүч, орон сууц нийтийн аж ахуйн сайд нартай уулзалт хийжээ.

Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, хөдөө аж ахуй, жижиг, дунд бизнес, ХАА-аж үйлдвэр, тэр дундаа мах боловсруулах үйлдвэрлэл, олон улсын аялал жуулчлалын дорвитой төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлэн, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top