Өвөрхангай аймгийн удирдлагууд 2020 оны ажлын үр дүн, тогтвортой амжилтуудыг үндэслэн “Аймгийн тэргүүний байгууллага”, “Аймгийн аварга ажилтан”-ыг шалгаруулан шагналаа.
“АЙМГИЙН 2020 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА-аар Ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль, Хархорин сумын “Жи Эн Эф” ХХК, Арвайхээр сумын “Болор-Өрөг” ХХК тус тус шалгараад байна.
“АЙМГИЙН 2020 ОНЫ АВАРГА АЖИЛТАН”-аар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Г.Ганбаатар, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.Түвшинбаатар, Баянгол сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат, Арвайхээр сумын савхин эдлэл үйлдвэрлэлийн “Хадганхээ” ХХК-ийн захирал Л.Батсүх, Арвайхээр сумын сийлбэр эдлэл үйлдвэрлэлийн “Чамин угалз” ХХК-ийн захирал Г.Амирдаабазар, Төгрөг сумын зөөврийн сууц, малын зөөврийн хашаа үйлдвэрлэлийн “Сүүн төгрөг” ХХК-ийн захирал Х. Рэнцэндорж, Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С. Оюунчимэг, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Отгондулам, БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн сувилагч Л.Цолмон, “Чинмэнд” эмнэлгийн Дотор, эхо, гастроэнтерлогийн эмч, тасгийн эрхлэгч С.Орхонтуяа тус тус шалгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )