Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужтай 2017 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоож, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж, тус мужаас аймгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалах хувцасыг хандив болгон илгээжээ.
Нийт 150 сая гаруй төгрөгийн хамгаалах хэрэгсэл илгээсний дотор 20 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай тусгай хэрэгцээний амны хаалт, 2000 ширхэг N95 амны хаалт болон 1000 ширхэг эмнэлгийн хамгаалах хувцас, тусгай зориулалтын 500 ширхэг нүдний шилийг илгээсэн байна.
Эмнэлгийн хэрэгслийг шинжилгээнд хамруулж илгээснээс гадна аймагт ирсэн даруйд нь Зоонозын өвчин судлалын төвөөс ариутгал халдваргүйтгэл хийж хүлээлгэн өгсөн юм. Дээрх эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн газар нөөцөндөө авч, нэн шаардлагатай тохиолдолд ашиглахаар төлөвлөж байна.
Өвөрхангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
saihan medee baina