ӨВӨРХАНГАЙ: Монгол Улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө

2020 оны 09 сарын 02

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг өнөөдөр /2020.09.02/ улс орон даяар тэмдэглэж байна.

Энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Л.Аюуш нь нь Чөлөөлөх дайны үеэр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч, их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгдсэн юм. Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын баатар цол хүртээсэн.

Чөлөөлөх дайнд Өвөрхангай аймгаас нийт 3000 гаруй цэрэг, дайчид оролцож, өөрийн улсын болон Зөвлөлт Холбоот Улсын Улаан армитай мөр зэрэгцэн Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж, гайхамшигт ялалт байгуулсан энэ дайны үр дүнгээр Монгол Улс тусгаар тогтнож, бүрэн эрхт байдал улам баталгаажсан билээ.

Чөлөөлөх дайны ялалт бол Монгол Улсын хувьд төдийгүй Ази тив, дэлхий дахины түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн чухал үйл явдал байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 02

dainii baatruudiinhaa tuhai eroosoo medeelehgui umaa, bidniig hyyhed baihad zondoo l goe um yaridag baisan....olon baatruud baigaa,.....Mongol uls delhiin daind yamar mundag orolzson bilee.....odoo er ni zaluust helj haruulj sanuulj baih estoi shyydee, tegehgui bol baren gej moroodsoor uls orongui boloh dohoj baigaa uls olon baina shyy ...!!!!!!!!!!!!

0  |  0
Top