ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 69.3 хувьтай байна

2021 оны 05 сарын 10

Өвөрхангай аймагт 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын эсрэг вакцины 1 дүгээр тунд 51615, бүрэн тунд 5280 иргэн хамрагдлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд дархлаажуулалт 69.3 хувьтай явагдаж байна.

Аймгийн үндсэн харьяалалтай, 18-аас дээш насны 74 мянган иргэнийг 100 хувь вакцинд хамруулах зорилттой байгаа юм. Дөрвөн удаагийн татан авалтаар 76.777 хүн тун вакцин авч ирж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.

Түр оршин суугч, хотын харьяалалтай иргэд оршин суугаа багийнхаа дархлаажуулалтын цэг дээр очиж вакцинд хамрагдаж байна. Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан дархлаажуулалтад хамруулж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотоос (139.5.218.161) 2021 оны 05 сарын 11

Маш сайхан журамтай жудагтай явагдаж байгаа юм байна даа. Өвөрхангайчууддаа Эрүүл энхийг хүсье.

1  |  0
Сайн байна(103.26.193.118) 2021 оны 05 сарын 10

УБ-аас дээр байна. Хотод настай хүмүүсийг зогсоогоод л

0  |  0
ama(217.172.251.135) 2021 оны 05 сарын 10

Ямар сайхан зохион байгуулалт сайтай байнаа.Хотынхон ингэж дугаарлуулаач ээ.

0  |  0
Top