Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2020 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан зааврын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны А/11 дүгээр захирамжийг үндэслэн аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын давтлагыг 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан сурагчдыг гэр-сургууль-гэр маршрутыг баримтлах, гадуур сэлгүүцэхгүй байх, давтлагын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, аюулгүй байдлыг хангахад эцэг эхчүүд анхаарал хандуулж хамтран ажиллахыг хүсье гэж Өвөрхангай Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )