Нийслэлийн Прокурорын газраас МЭДЭГДЭЛ гаргажээ.
Мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр “Прокурорын байгууллага, прокурорыг бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэсэн утга агуулга бүхий илтэд ор үндэслэлгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар иргэд, олон нийтэд тарааж буйг Нийслэлийн прокурорын газраас анхааралтай ажиглаж байна.
Прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно. Цаашид дээрх мэдээллийг дахин давтан гаргасан тохиолдолд хуульд заасан зохих арга хэмжээ авах болохыг мэдэгдье" гэжээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )