Ц.Нямдорж: Шүүгчид л нөлөөлөлд автаж, хэргийг гацааж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Харин гэм буруугүй нь тогтоогдсон долоон шүүг­чийн эрхийг өнгөрсөн долоо хоногт сэргээсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараах зүйлийг тодрууллаа.


-Ямарваа нэг том хэрэг шүүх, прокурорын шатанд чимээгүй болж байна. Ялангуяа авлига, албан тушаалтантай холбоотой хэр­гүүд замхарч байна гэхэд болно. Энэ нь хууль, эрх зүйн орчин­доо байна уу, тухайн хуулийг хэрэг­жүүлэх байгууллагадаа байна уу?

-Би шүүхийн асуудлыг олон жил ярьж байна. Ном журмаараа ажиллаж чадахгүй, нөлөөлөлд автаж байна. Том хэргүүдийг шийддэггүй, гацаадаг. Би байж болох бүх аргаар шүүхийн асуудалд хандаж байна. Миний байр суурь бол хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй. Түүнээс хуулийн нөхцөл нь бүрдчихсэн. Би бүгдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Гагцхүү ажиллаж байгаа хүмүүс нь л болохгүй байна. Тухайлбал, Ерөнхийлөгч томилж, хэрэг мар­гааныг зөв шийдвэрлэж байгаа эсэхийг гүйцэтгэдэг Улсын Дээд шүүхэд Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад хамааралгүй хүмүүс ажилладаг. Шүүх болохгүй байна гэж би 2003 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид захидал бичиж байсан. Ерөөсөө болж өгөхгүй байна.

-"Салхитын мөнгөний орд"-той холбогдуулан нэр бүхий шүүгч нарыг шалгаж байна. Гэхдээ саяхан долоогийнх нь эрхийг сэргээлээ шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-"Салхитын мөнгөний орд"-той холбоотой нэр дурдагдсан шүүгч нараас тодорхой шүүгч нарыг хэрэг нь шүүхэд шилжсэн. Харин долоон шүүгчийн түдгэлзүүлсэн эрхийг нь сэргээсэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Ер нь, Үндсэн хуулийн үндсэн зарчмаараа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа гэж гурван төрлийн ажил байдаг. Гүйцэтгэх ажил гэдэг нь тагнах. Хэрэг бүртгэх, мөрдөх гэдэг нь байцааж, ажиллагаа явуулна гэсэн үг. Энэ асуудалд хяналт тавьдаг цорын ганц байгууллага бий. Энэ бол прокурор. Прокурорыг УИХ-аар санал хурааж, Ерөнхийлөгч томилдог. Төвлөрсөн удирдлагатай. Шүүх хүртэлх шатанд хяналт тавьдаг үндсэн байгууллага нь юм. Тэгээд шүүхэд очихоороо асуудлыг шийддэг газар нь гурван шатны шүүх. Ийм л тогтолцоо Монголд бий. Энэ яригдаж, удаад байгаа асуудал бол цэвэр үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний удирдлагатай нь шууд холбоотой.

-Жишээ нь?

-Миний маш их ярьдаг яргын хэргээс эхлүүлээд. Жишээ нь, тэр асуу­дал мөрдөгдөж, доод давхарт хорьж байх үед прокурор нь очоод хаалгыг нь шагайхад бүх зүйл ойл­гомж­­той байх байсан. Өөрсдөө зохион байгуулсан. ийм л зүйл байна.

-"Салхитын мөнгөний орд"-той холбоотой хэргийг гол холбогдогчдын зарим нь хил даваад явчихлаа шүү дээ?

-Мөрддөг байгууллагууд нь хорих саналаа өгдөг. Шүүх нь хорьж өгөхгүй болохоор хил гараад л явчихна биз дээ. Ажиллагаа нь явж л байгаа. Наад шүүхийн асуудлаар хатуу үг хэлсэн хүн надаас өөр байхгүй байх шүү.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.254) 2020 оны 01 сарын 19

САЙДАА ТАНД ГОМДОЛ МЭДҮҮЛЬE !!! ЭНЭ ЦАГДААГИЙН ГАЗАР ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭГЧ НАР АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОХИРОГЧЫН ЭРХ АШГЫГ ХАМГААЛАХГҮЙ БАЙНА . ТЭД ТАНИЛ ТАЛ АВИЛГАЛД АВТАН ХОХИРОГЧЫГ БУРУУТАЙ ГЭСЭН ХЭРЭГ БҮРДҮҮЛЭН ШҮҮХЭД ӨГЧ БАЙНА . ЦАГДААГАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭЭЧ !!! ШУДАРНА ХҮНЭЭР Э5Э АЖЛЫГ ХИЙЛГЭЭЧ !!!

0  |  0
menge5(210.121.172.76) 2020 оны 01 сарын 19

menget novsh bhd mongoliin tor oodlohgui.

0  |  0
Зочин(202.179.24.241) 2020 оны 01 сарын 19

нэг зүйл ойлгохгүй юм. өөрийнхөө хийх ёстой зохицуулах үүрэгтэй үүний төлөө цалин цав авч байгаа хүн ийм юм яриад байх юм. зүйрэлбэл манай эхнэртэй нэг хүн байнга утаад явалдаад, манай авгай тэр хүнд бүр автаад байгаа. би үүнтэй олон жил тэмцэж байна гээд байх юм.

0  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 01 сарын 18

Byren erxee xeregjyyleed xergyyd gatsaxgyi shyygchid noloolold avtaxgyi baix arga xemjeeg avch bolmoor doo !

1  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 01 сарын 18

Byren erxee xeregjyyleed xergyyd gatsaxgyi shyygchid noloolold avtaxgyi baix arga xemjeeg avch bolmoor doo !

1  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 01 сарын 18

Byren erxee xeregjyyleed xergyyd gatsaxgyi shyygchid noloolold avtaxgyi baix arga xemjeeg avch bolmoor doo !

1  |  0
богд(103.212.119.176) 2020 оны 01 сарын 18

шүүхэд нөлөөлдөг, байдлыг ийм болгосон эзэн нь мэнгэт хар чи өөрөө байж, аль нүүрээрээ ингэж бултаж байна аа?

0  |  0
Зочин(64.119.18.17) 2020 оны 01 сарын 18

Шүүхийнхэн гэдэг чинь мафийн сүлжээнд орчихсон ганц хоёр хүн тэмцээд нэмэргүй шүү дээ Элбэгдорж цалингийн ханатал нэмээд цэвэрлэгчээс нь дээд даргыг нь хүртэл бүгдийг нь нэг шарын хүмүүсийг тавичихсан ююм биш үү Зөвхөн удирдлагын солиод шинэчлэгдэнэ гэж байхгүй байхаа

0  |  0
ЗОЧИН(64.119.20.171) 2020 оны 01 сарын 17

ИСМЭЛ НЯМДОРЖ РАДНААСЭД НЯМБААТАР НАРААР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ЗААЛТЫГ БУДЛИАН ХУТГУУЛЖ ХУТГУУЛЖ ӨӨРИЙГ ХЭРГИЙГ БҮТЭЭЧИХЭЭД ЭЦЭСТ ЭРГҮҮ МАН - ЫН БҮЛГИЙНХЭН ЭРГЭЖ ХАРАН ЗАСВАРЛАМАР АЯДААД ШҮҮХ , ШҮҮГЧ НАР ДЭЭР ТОХЧИХСОН!!! ИСМЭЛ НЯМДОРЖИЙН ЦААД ЗОРИЛГО ЗАХААСАА ЦУХАЛЗАЖ ЭХЭЛЖ БУЙ НЬ ЭНЭ !!!

0  |  0
Irgen(70.181.123.238) 2020 оны 01 сарын 17

Shudarga dyrd munch ih togloh yumdaaa. Ene shudarga dyrtiig bushuuhan zailuulj tyreesiin bairnaas ne huuh heregtei

0  |  0
Билгүүн.(202.126.89.249) 2020 оны 01 сарын 17

Улс төрчид та нар л шүүх поркурорт нөлөөлсөн байдаг шүү дээ.

0  |  1
иргэн(203.91.117.8) 2020 оны 01 сарын 17

ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ ТЭНГЭТ ТУЛТАЛ НЭМЭГДҮҮЛСЭН ЭЗЭН НЬ ХЭМ БЭ аан

0  |  0
нарангэрэл(202.131.231.86) 2020 оны 01 сарын 17

УИХ-ын гишүүд гэсэн нэр зүүсэн гарууд л худлаа томроод ажлыг нь хийдэггүй биздээ.тийм бүрэн тийм улс орны ажил гэж худлаа хуцажгаагаад байдаг биздээ.эсвэл өөрсдийн гар хөлийн гарууд шургууладаг биздээ. Үгүй юм бол чадалтай мэдлэгтэй жирийн сайн мэргэжлийн хүмүүс байгаад байхад өөрсдөө доошоо орчих гээд дэмждэггүй биздээ

0  |  0
иргэн(192.82.76.77) 2020 оны 01 сарын 17

Та нар л нөлөөлөөд байгаа болохоос

1  |  0
Top