Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг олон нийтэд танилцууллаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй өнөөдөр танилцлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг хийсэн.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарц, шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хөшгийн хөндий рүү давхар хурдны галт тэрэг