Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Допингийн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийн дөрвийнх нь барилдах эрхийг сэргээжээ.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав “Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын барилдах эрх сэргэсэн. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд тэдний барилдах эрхийг нь сэргээсэн. Харин Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг сэргээгээгүй байгаа” гэлээ.
Улсын заан Б.Пүрэвсайханы тухайд допинг илэрсний дараа Б сорьцоо дахин шинжлүүлэх болсонтой нь холбоотойгоор түүний барилдах эрхийг цуцлах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн аж. Тиймээс Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх хугацааны хувьд хараахан болоогүй ба хоёрдугаар сарын 1-нээс заал, танхимын барилдаан, баяр наадамд зодоглох боломжтой болох ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Дүрмээрээ л явж бна ! Оюунболд гэдэг ярны хүүдий, допинг болохоор худлаа юм яриад, Баагийй аварга гэж шуналын хүүдий хор найруулаад ард түмнийг талцуулаад бх юм даа .!!!! Оюунболд онигоо шдээ! Зүгээр цолоо хураалга!!! Ичээч!!!
mongol box gej neg lalryn gazar bnaa boxchuud ni ch ter udirdaj bgaa xolboon ch ter xelex ug ch alga
Bohiin holboo gj lalriin pzda nar ed nariin erhiig haschaach oyunbold batsaani erhiig hasaach