БНХАУ-ын эрх баригчид 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн спортын амжилтыг ахиулах зорилгоор байгалийн болон синтетик гаралтай бодис хэрэглэхийг эрүүгийн гэмт хэрэгтэй дүйцүүлэн үзэхээр болжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны хурлаар гаргажээ. Шинэ хуулиар, сэргээш хэрэглэсэн нь батлагдсан тохиолдолд торгууль болон гурав хүртэл жилийн хорих ялаар шийтгэх шийтгэх аж. Тамирчдад хориотой сэргээх бэлдмэл санал болгосон этгээдэд илүү хатуу шийтгэл ногдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол улс сонгуулийн луйврыг хэзээ эрүүгийн гэмт хэргийн жагсаалтанд оруулах вэ? Коммунистуудыг яллах цаг нь болсон.
hyatad tamirchid amerikruu durvedeg boloh bhda
хүн хэлмэгдэхгүй гэх баталгаа байхгүй ш дээ