Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2020.01.23/ Төрийн ордонд уулзлаа. Энэ үеэр түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-Одоогийн байдлаар 14 аймаг "Алсын хараа-2050" бодлогын баримт бичигт тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн байна.
-Аймаг, сум бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүн дээрээ тулгуурлаж л хөгжлөө тодорхойлох ёстой.
-Мөнгө, эдийн засаг гэж бид 30 жил явсан. Харамсалтай нь энэ хугацаанд хүнээ орхигдуулсан.
-Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь ядуу байна. Тийм учраас аль нэг нам гэлгүйгээр бид нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэх цаг болжээ.
-“Монгол улс” гэсэн нэг л завин дээр хамт яваа гэдгээ байнга санаж, ирэх 30 жилээ одооноос тодорхойлох ёстой.
-“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй” гэдэг үгийг хаана, хаанаа сайтар ойлгож, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол өнөөдрийн Монголыг дэлхий мэдэхгүй байна.
-Зөвхөн Чингис хаанаар төсөөлөх төдийхөн байгаа нь өнөөг хүртэл тодорхой бодлогогүй, зорилгогүй, нэгдмэл байж чадаагүй бидний л буруу.
-Өнөөдрийн бид 2050 он гэхэд байх үгүй нь хамаагүй. Бидний үр хүүхэд тэр үед энэ улсад амьдарна.
-Монгол улс, үндэстэн оршин тогтнох ёстой. Бид зөвхөн өнөөдрөө харж амьдармааргүй байна.
-“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн утга учир бол цоо шинэ зүйл биш.
-Өнгөрснөө дүгнэж, түүндээ суурилж салбар салбарын алдаа, оноог тал талаас ярилцаж, ирээдүйн алсын хараа, зорилтоо тодорхойлсон төлөвлөлт юм.
-Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
ENE BAS GAJIG