“MS савхи” брэнд сар шинийн баярт зориулсан шинэ цуглуулгаа танилцууллаа. Хөнгөн, зөөлөн, торгон, боловсруулалт сайтай арьсаар урласан үндэсний хэв маягтай загваруудаа үслэг болон торгон материалтай хослуулсан нь төгс шийдэл болжээ.
Эдгээр загвар нь цөөн тоогоор худалдаанд гарна.
Энэ жилийн трэнд болж байгаа сул хэлбэрийг сонгон өвөрмөц хуваалт оруулж материал хослуулснаар цэгцтэй, донжтой харагдуулах боломж бүрдүүлжээ.
Загвар зохион бүтээгчид энэхүү шинэ цуглуулгаа “Зөвхөн сар шинийн баяр гэлтгүй өдөр тутамд өмссөн ч зохицол сайтай. Ямар ч төрлийн хувцастай хослуулан өмсөх боломжтой болсон нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал болно” гэж тодорхойлжээ.
Савхи өөрөө биетэй материал учир тус брэндийнхэн аль болох чанар эдэлгээ даахуйц хүр хорхойн торго сонгодог. Мөн үнэг болон ишиг, хурга зэрэг боловсруулалт сайтай үслэг материал сонгодог тул чанарын өндөр шаардлага хангаж чаддаг юм.
"Эм Эс Гармент” компанийн “MS савхи” брэндийг сонгох хамгийн том шалтгааныг одоо танилцуулъя. Энэ бол та хүссэн загвараа, хүссэн материалаар хийлгэх боломж юм.
Та захиалга өгөхийг хүсвэл үйлдвэрийн байранд очиж, арьс болон үслэг эдлэл, торгоныхоо өнгийг сонгож, биеийн хэмжээ өгнө. Мэдээж энэ гоёл цорын ганц, зөвхөн танд зориулсан загвар байх болно. Захиалсан гоёлыг 6-7 хоногт бэлэн болгоно.
Харин эдгээр үндэсний загваруудаас худалдан авалт хийхийг хүсвэл “Зайсан Хилл”-д байрлах салбар дэлгүүрт зочлоорой.
Фэйсбүүк хаяг: https://facebook.com/MongolianBrandsBoutique дэлгүүрээр борлуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )