“Ятгах тусам нягтал” аяны хүрээнд хуульч, өмгөөлөгч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2020 оны 01 сарын 28

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг улс орон даяар зохион явуулж байна. Энэ аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас “Ятгах тусам нягтал” нэртэй фейсбүүк хуудас нээн ажиллуулж байгаа аж. Иймд иргэд энэхүү хуудсанд нэгдэж, хуульч, өмгөөлөгч нараас үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм байна. Түүнчлэн иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргээс хамгаалж “Ятгах тусам нягтал” аянд нэгдэхийг тус хэлтсээс уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top