ГРЭММИ 2020: Билли Айлиш түүхэнд бичигдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Лос-Анжелест болсон оны шилдгүүдийг тодруулах хөгжмийн наадам “Грэмми” энэ жил 18 настай дуучин Билли Айлишынх байлаа. Анх 50 хүний өмнө гарч дуулж байсан Билли хэдхэн жилийн дотор дэлхийд алдартай уран бүтээлч болж чадсан юм. Охин 62 дахь удаагийн “Грэмми” наадмын хамгийн том дөрвөн шагналыг хүртэж, түүхэнд нэрээ бичүүллээ.

Шилдэг дуу, шилдэг дуу бичлэг, шилдэг цомог болон шинэ шилдэг залуу уран бүтээлч шагналын эзэн болсон Билли Айлиш найман настайгаасаа хөгжмийн карьераа эхлүүлжээ. Охин 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичдэг болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top